О.Магнай мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

О.Магнай мэдээлэл хийнэ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “АСА” циркийг зориулалтаар нь ашиглахгүй байгаа бөгөөд шаардлага хүргүүлээд байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Гэвч энэ асуудалд “АСА” циркийн удирдлагууд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд байгаа юм. Тиймээс ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр 12.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.

“АСА” циркийг зориулалтаар нь ашиглахгүй, түрээслэх, циркийн үйл ажиллагаа явуулахгүй байгаа зэрэг шүүмжлэлийг ШӨХТГ-аас гаргаад байгаа бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол циркийг буцаан улсын өмч болгохоо мэдэгдээд байгаа юм. Харин энэ асуудалд “АСА” циркийн удирдлага болох Д.Дагвадорж цирк хэвийн ажиллаж байгаа, улстөржүүлэх хэрэггүй хэмээн мэдээллээд байгаа юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж