Б.Мөнгөнтуул Энэтхэгийн шатарчинд хожигдов | News.MN

Б.Мөнгөнтуул Энэтхэгийн шатарчинд хожигдов

Хуучирсан мэдээ: 2011.05.08-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Энэтхэгийн шатарчинд хожигдов

Ази тивийн шатрын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн Ираны Машхад хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас их мастер Б.Мөнгөнтуул ганцаараа оролцож байгаа билээ. Өчигдөр тэмцээний зургадугаар өргийн тоглолтууд болж, Б.Мөнгөнтуул Энэтхэгийн их мастер Каравади Иешатай цагаанаар тоглож, хожигджээ. Таван өргийн дараах байдлаар 4.5 оноотой тэмцээнийг тэргүүлж байсан тэрбээр Энэтхэгийн их мастерт хожигдож, оноо алдсанаар Иеша 4.5 оноотой болж, коэффициентийн зөрүүгээр тэмцээнийг манлайлж эхэллээ. Харин Б.Мөнгөнтуул хоёрт жагсч байна. Өнөөдөр тэмцээний долдугаар өргийн тоглолтууд болох бөгөөд манай шатарчин Хятадын Тан Жунитэй хараар тоглох юм.

Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нд өндөрлөнө.

С.Цэлмэг  

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-05-08 202.180.219.23

yuuu ve 10000 dollaraar dasgaljuulagch avaad mongold temtseend orood SUULEESEE 2t orson shdee haha aviyas bgaa ch chadvar alga daa hoorhii

Avatar

hi 2011-05-08 49.0.133.174

Ene ohind neg sain dasgaljuulagch sain nohtsoloor hangachih ymsan Bor zurheeree l uzeed baih ym

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж