Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлэв

Зэвсэгт хүчний 93 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр /2014-03-16/ Монгол бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат “Алдар” спорт
хороо, Завхан дэвжээ,” Хөтлийн цемент шохой” ХХК-ний бөх улсын гарьд
Б.Гончигдамба найм даван түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат
“Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээ, “Нью прогресс” группийн бөх улсын
начин Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Увс аймгийн Баруунтуруун
сумын харьяат “Увснуур” дэвжээ, Монголросцветмет нэгдлийн бөх улсын
аварга С.Мөнхбат, Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх
улсын харцага Н.Батсуурь нар шалгаран үлдэв.

Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд И.Доржсамбуу, Б.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Б.Соронзонболд улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, А.Бямбажав, Н.Батсуурь нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов. Барилдааныг нээж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав  үг хэлэв.

         Нэгийн даваанд улсын заан Т.Санчир Архангай аймгийн харъяат аймгийн начин Ц.Цогт-Эрдэнэд, улсын гарьд И.Доржсамбуу Архангай аймгийн харьяат аймгийн начин Ц.Отгонбатад, улсын харцага Т.Амартүвшин аймгийн начин Г.Болдгэрэлд, улсын начин П.Ганхүү аймгийн начин Ш.Нямсайханд, улсын начин Л.Гантулга аймгийн начин Б.Тайванд, улсын начин Ш.Тогтохбаяр аймгийн начин М.Жаргалсайханд, улсын начин С.Багахүү аймгийн начин П.Даваадоржид тус тус өвдөг шороодов.

Тавын даваа

1. С.Мөнхбат у.ав – Ш.Дарханбат а.а
2.  Б.Ганбаатар у.г – А.Батмөнх у.н
3. Б.Гончигдамба у.г – Б.Батдорж а.а
4. Ө.Бат-Орших у.х – Б.Сангисүрэн у.н
5. Т.Өсөх-Ирээдүй у.х – Р.Пүрэвдагва у.н
6. А.Цацабшир у.х – Б.Пүрэвсайхан у.н
7. Н.Батсуурь у.х – Ч.Баянмөнх у.н тунав

Зургаагийн даваа

1. С.Мөнхбат у.ав – гоц мөргөв
2. Б.Ганбаатар у.г – Б.Пүрэвсайхан у.н
3. Б.Гончигдамба у.г – Р.Пүрэвдагва у.н
4. Ө.Бат-Орших у.х – Н.Батсуурь у.х тунав

Долоогийн даваа

1. С.Мөнхбат у.ав – Б.Пүрэвсайхан у.н
2. Б.Гончигдамба у.г – Н.Батсуурь у.х тунав

Наймын даваа

1. Б.Гончигдамба у.г– Б.Пүрэвсайхан
      /түрүүлэв/                    /үзүүрлэв/

Эх сурвалж: www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж