Бяцхан үрдээ өгөхөөс татгалзах таван хүнс

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Бяцхан үрдээ өгөхөөс татгалзах таван хүнс

via Гоо сайхны зөвөлгөө


Миний ярих гэж байгаа түүх өчигдөрхөн юм шиг л санагдаж байна.

Би долоон настай байхдаа сургуульд орсон юм. Сургуульд орсон анхны өдөр маань
надад олон зүйлээр онцгой өдөр байлаа. Яагаад гэж үү… Ээж минь намайг
баярлуулсан нэгэн шийдвэр гаргасан юм. Тэр түргэн хоол идэхийг минь зөвшөөрсөн.
Өмнө нь хэзээ ч надад бургер, кола, хот догийн алийг нь ч авч өгч байгаагүй.
Үнэндээ ээж яагаад хоол, хүнснийхээ жагсаалтаас түргэн хоолны төрлөөс нэгийг нь
ч үлдээлгүй хасчихдаг байсныг өсвөр насны хүүхэд болсон үедээ ч ойлгодоггүй
байлаа. Харин хожим нь эрүүл мэндэд ямар их хортой болохыг ойлгосон юм.
Хэдийгээр бага байх үед минь шууд муугаар нөлөөлөхгүй ч, сүүлд нь муугаар
илэрдэг болохыг нь мэдсэн.

Харин одоо би эцэг эхчүүдээс “Та хүүхдэдээ хамгийн эрүүл хүнс өгдөг үү” гэж
байнга асуудаг. Харамсалтай нь, тэдний олонхи нь асуултанд минь бүдэрдэг.
Тиймээс тэд миний асуултанд хариулах дургүй байдаг юм. Чиний өгч байгаа хүнсний
бүтээгдэхүүн хүүхдийн чинь эрүүл мэндэд өнөөдөр эсвэл маргааш хэрхэн
нөлөөлснийг нь хараад лав гайхна даа. Тиймээс эцэг, эхчүүддээ сануулах үүднээс
хүүхдэдээ өгөхөөс татгалзах таван хүнсийг жагсаан бичлээ.

1. Өнгийг нь хувиргасан, байгалийн бус бүтээгдэхүүн
Өнгөрсөн гуравдугаар сард Хүнс эмийн асуудал хариуцсан агентлаг (FDA) хүнсний
будаг хүүхдийн биед хамгийн их идэвхжилттэй байдаг болохыг баталсан байна.
Тэдний судалгаагаар хүнсний будаг хүүхдийн ааш занд нөлөөлдөг гэдэг нь
нотлогджээ. Тийм ч учраас Их Британи болон Европын Холбоо саяхнаас зарим
төрлийн хүнсний будгийг үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон. Чи ч бас өөрийнхөө
гэрт хүнсний будаг нь хэтэрсэн бүтээгдэхүүний хориг тавьж болно. Эрх нь танд
байгаа шүү дээ, ээж минь.

2. Хийжүүлсэн ундаа

Америк залуус хамгийн их сахар агуулсан хийжүүлсэн ундааг байнга хэрэглэдэг.
Гэтэл аливаа зүйлд хэмжээ, хязгаар гэж байдаг шүү дээ. Ямар ч бүтээгдэхүүнийг
хэт их хэрэглэвэл эцэст нь хоол биш хор болдог нь туйлын үнэн. Тийм учраас
хийжүүлсэн ундаа, ялангуяа кока коланы хэрэглээгээ “тогтмол” бус болгох
хэрэгтэй. Бодоод үз дээ, ийм ундаанаас нэг шилийг уухад л хоёр бүтэн шоколад,
гурван ширхэг зайрмаг идсэнтэй тэнцдэг юм шүү дээ. Тэгэхээр нэгээс илүүг
дараалан хэрэглэвэл юу болох вэ?

Мэдээж, хийжүүлсэн ундаа, кола зэргийг байнга хэрэглэвэл ясны сийрэгжилтэнд
хамгийн их өртдөг гэдгийг бид бишгүйдээ л сонсож байсан. Тиймээс хэрэв танай
хүүхэд, чи, чиний нөхөр ийм төрлийн ундаанд үнэхээр дуртай бол одоогийнхоо
хэрэглээг бага багаар багасгаад оронд нь хүүхдэдээ сүү, өөрсдөдөө ус өгч байвал
ямар вэ.

3. Жимсний жүүс

Гайхаж байгаа биз. Жимсний жүүс чинь харин ч витаминлаг шүү дээ гэж маргамаар
байгаа биз. Гэвч бас хэт их жимсний жүүс ч бас хоол болдоггүйг эрдэмтэд
баталжээ. Саяхан гаргасан судалгаагаар хэтэрхий их жимсний жүүс хэрэглэдэг
хүүхдүүд таргалалтанд өртөх магадлал хамгийн их байгаа аж. Учир нь жимсний жүүсэнд
маш их сахар агуулагддаг. Харин хэт их жимсний жүүсний оронд баталгаатай, эрүүл
жимс, жимсгэний хэрэглээгээ нэмсэн нь илүү сайн нөлөөтэй.

4. Боловсруулсан бүтээгдэхүүн
Магадгүй боловсруулсан бүтээгдэхүүнээр хоол бэлтгэхэд хурдан, амар байдаг
учраас завгүй эцэг, эхчүүдийн сайн туслагч болсон байж мэдэх юм. Гэвч ийм
төрлийн бүтээгдэхүүн бас л чиний хүүхдэд сөргөөр нөлөөлнө. Боловсруулсан
бүтээгдэхүүнд натрийн агууламж хамгийн өндөр байдаг. Харин натрийн хэрэглээ
ихсэх тусам зүрх болон багтраа өвчний эрсдэл тэр хэрээр нэмэгддэг аж.

5. Хот дог
Хэрвээ хүүхэд чинь хот дог идэж байгаа бол тэр “Ммммм… азотын хүчил минь,
азотын хүчил минь ямар сайхан амттай юм бэ” гэж байгаатай адил сонсогдож байна.
Яагаад гэвэл хот догонд ч бас боловсруулсан бүтээгдэхүүний нэг төрөл болох мах
байгаа шүү дээ. Хүүхдүүдийн дуртай ийм түргэн хоолонд нитрат буюу азотын
хүчлийн давс хамгийн их агуулагдаж байдаг. Энэ нь бактерийн өсөлтийг
нэмэгдүүлэхээс гадна хорт хавдар үүсгэх урьдач нөхцлүүдийн нэг болдог аж.
Тиймээс л хот догноос татгалзах хэрэгтэй байгаа юм.

Эцэст нь, энэ бүхнээс татгалзсанаар чи хүүхдэдээ хорвоог танилцуулсан шигээ
эрүүл мэнд хэмээх хамгийн том бэлгийг өгч бгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж