
Итгэл үнэмшил ба үнэт зүйл
Итгэл үнэмшил, үнэт зүйл болон ёс суртахууны байдлаа тодорхойлоход цаг гарга. Ухаалаг байж, өөрийн үзэл бодлын тухай эерэг байж, өөрийгөө таньж мэдэж, ухаалаг байдлаар ёсзүйтэй манлайллыг бий болго. Өөрөөр хэлбэл бусад хүмүүсийг үр дүнтэй удирдахын тулд өөртөө итгэ. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлийг бий болгож, өөрийнхөө хувьд болон бусадтай харилцахдаа түүнийгээ тогвортой ашигла.
Гэр бүлийн зорилго
Эцэг эх, эхнэр нөхөр болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаагаа тодорхойл. Амьдралаа тэнцвэртэй байлгахын тулд өөрийн гэр бүл, дотно найз нөхөд гэх мэт ойр байдаг хүмүүстэйгээ утга учир бүхий харилцааг хадгалахад анхаар. Парк руу явах, хайртай хүнтэйгээ хоол идэх, хүүхдүүдтэйгээ далайн эрэг явах гэх мэт энгийн боловч ялгаатай байлгах зүйлсийг хий. Та үр дүнтэй ажил амьдралын тэнцвэрийг бий болгож хадгалснаар хувийн болоод мэргэжлийн хичээл зүтгэлдээ ч хүрч чадна. Энэ байдал нь бусдыг ч урамшуулахад тусална.
Албан тушаалын зорилго
Та илүү их мөнгө олох, албан тушаал ахих, аялах, ур чадвараа сайжруулах, өөрийгөө таниулах, нийгмийн шударга ёс, эсвэл хувь өөрийгөө хөгжүүлэх гэх мэт зорилгоор хүрэх албан тушаалыг хүсч байгаа эсэхээ шийдвэрлэ. Өөрийнхөө төрөлх авъяас чадвар, хувийн зан чанар, амжилтын туршлага зэрэг дээрээ тулгуурлан урт хугацааны эрхэм зорилгыг бий болго. Тасралтгүй боловсролыг эрэлхийлж, шинэ зорилгын төлөө урагш тэмүүл. Жишээ нь, өөрийнхөө мэргэжлийн харилцааны ур чадвар, багаар ажиллах , авхаалж самбаа, манлайллын ур чадвар зэргээ үнэгүй эх сурвалжууд ашиглан хөгжүүл.
Хувийн амьдралын зорилго
Бие болон оюун санаагаа хэрхэн эрүүл байлгах төлөвлөгөө гарга. Үүнийг тэтгэвэрт гарах хүртэл хойшлуулах хэрэггүй. Урам хугарал болон саатал бэрхшээлийг хэрхэн зохицуулахад суралц. Харилцаа холбооны дэмжлэгийг эрэлхийлж, саад бэрхшээлийг даван туул. Эрүүл мэндээ зөвхөн өөрийнхөө төлөө бус эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө хамгаалах хэрэгтэй. Зорилгодоо хүрэхийн тулд хувь хүний манлайллын хувьд бусдыг ч бас дэмжиж бай. Хамтын ажиллагаа болон дэмжлэгийн хэрэгцээг таньж мэдсэнээр өөрийгөө жинхэнэ найз, манлайлагч, түнш гэдгээ харуулж чадна.