
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсад эмчлүүлж байгаа Н.Энхбаяр уулзалт хийсэн гэх мэдээллийг өнөөдрийн өдөр тутмын нэгэн сонинд мэдээлэв. Ийм уулзалт болсон эсэх тухай албан ёсны мэдээлэлд ганц ч үг өгүүлбэр байхгүй ч ийн “нууц уулзалт”-ын тухай мэдээлэл гарч. Ийнхүү мэдээлэх нь УИХ-ын даргын айлчлалын бүрэлдэхүүнд Н.Энхбаярын хүн буюу УИХ-ын гишүүн О.Баасанхүү багтсантай ч холбоотой байж болох юм. Ямартаа ч ийм уулзалт болсон талаар УИХ-ын хэвлэл мэдээллийн алба ч, О.Баасанхүү ч, З.Энхболд ч ам ангайсангүй. Магадгүй З.Энхболд гишүүний “Бусан хотын орчим ажиллаж, сурч байгаа Монголчуудынхаа төлөөлөлтэй уулзалт хийлээ” гэх жиргээний ард л иймэрхүү уулзалт байдаггүй юм бол шүү дээ.
Б.ШАРХҮҮ