Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Сүүлийн
үед Үндэсний Аудитын газартай холбоотой “Эрдэнэс-Тавантолгой” компанийн
булхайг Үндэсний Аудитын газрынхан илрүүллээ гэсэн тухайн компани, аж
ахуй нэгжийн бизнесийн нэр хүндэд халдсан, үнэн худал нь мэдэгдэхгүй янз
бүрийн мэдээ, мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
зохион байгуулалтайгаар гаргах боллоо.

“Эрдэнэс-Тавантолгой”
компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн хүсэлтээр Үндэсний Аудитын
газраас “Эрдэнэс-Тавантолгой” компанийг үүсгэн байгуулагдсан цагаас
хойших санхүүгийн байдалд нь хяналт, шинжилгээ хийсэн юм. Компани үүсгэн
байгуулагдсан цагаас хойших хугацаанд хийсэн ажилд нь сайн ч зүйл
байсан, анхаарах ч зүйл байсан.

Харин 2013 оны санхүүгийн байдал болон шинэ удирдлагын үеийн үйл ажиллагаанд ноцтой,анхаарал татсан дутагдалтай зүйл илрээгүй.

2013
оноос өмнөх үеийн эрх зүйн актуудыг шалгаж үзэхэд  Төлөөлөн удирдах
зөвлөлийн дарга нь 6 сая, гишүүд нь 1.8 сая төгрөгийн цалинтай байхаар
өмнөх үеийн удирдлагын шийдвэр байдаг хэдий ч одоогийн Төлөөлөн удирдах
зөвлөлийн дарга нь ийм цалин урамшуулал аваагүй байгаа. Гэтэл Төлөөлөн
удирдах зөвлөлийн дарга улиралд нэг хуралд суусныхаа төлөө 18 сая,
гишүүд нь 5.4 сая төгрөгийн цалинг тус тус авдаг мэт худал мэдээллийг
олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж буй нь зохимжгүй үйлдэл
юм.

Цаашид аливаа нэг компани, аж ахуй нэгжийн бизнесийн нэр
хүндэд халдсан, тэр нь Үндэсний Аудитын газартай холбоотой худал
мэдээлэл тараахгүй байхыг олон нийтийн хэвлэл мэдээллийн
байгууллагынхнаас хүсье.

Үндэсний Аудитын газрын дарга,
Монгол Улсын Ерөнхий Аудитор А.Зангад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж