iOS 7.1 шүүмжлэл дагуулж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

iOS 7.1 шүүмжлэл дагуулж байна

Apple компани ухаалаг төхөөрөмжүүддээ зориулсан iOS үйлдлийн системийнхээ шинэчилсэн хувилбар буюу болох iOS 7.1-ийг өнгөрсөн мягмар гаригт танилцуулсан билээ. Харин энэхүү хувилбар хэрэглэгчдийн хүлээлтэнд хүрээгүй бололтой ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Тус хувилар нь өмнөх хувилбаруудаа гүйцээгүй, камерыг iOS 6.1.3 дээр 2.0 секундэд ачаалладаг бол iOS 7.1 дээр 2.2 секунд ачааллаж 0.2 секундээр удаан байгаа ажээ. Ерөнхийдөө iOS 7.1-ийн хувьд бүх аппликейшны ачааллах хурд саарсан бол зөвхөн мессежнийх нь нэмэгдсэн байна.

Гадаад загварын хувьд товчлууруудын өнгөний ялгарал болон дуудлага авах товч зэрэгт бага зэргийн өөрчлөлт орсноос өөр шинэчлэлт хийгдээгүй байна.

Энэ 7.1 хувилбарын гол шинэчлэл нь CarPlay ба CarPlay энтертайнмэнт системтэй машин худалдаж авбал таны iPhone, автомашинтай чинь бүрэн зохицож ажиллах юм.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж