Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадмыг ирэх дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар албан ёсны товоо зарласан билээ. Тус наадмын талаарх албан ёсны мэдээллийг өнөөдөр “Соёл урлагийн мэдээллийн төв”-д болох хэвлэлийн бага хурлын үеэр өгөх ажээ. Хэвлэлийн хуралд урлаг судлаач Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, нэвтрүүлэгч Урлагийн гавьяат зүтгэлэн Ж.Батбаяр, ЦДБЭЧ-ын ерөнхий найруулагч Ч.Ганхуяг, МУГЖ Ц.Төвшинтөгс, У.Далантай, “Анир” студийн захирал Б.Алтанхуяг, асс найруулагч Д.Нямдаваа нар оролцож наадмын зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм байна.
Д.ЦЭЦ










