Крымчүүд ОХУ-д нэгдэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Крымчүүд ОХУ-д нэгдэхийг дэмжлээ

Крымын автономит эрхийг өртгөтгөх тухай бүх нийтийн санал асуулга өчигдөр болж өндөрлөлөө. Санал асуулгад оролцогсдын ирц 82.71 хувьтай буюу маш өндөр байсан бөгөөд Малышевын мэдээлснээр 1 524 563 хүн саналаа өгчээ. Cаналын гуравны хоёр хувийг тоолоод байгаа бөгөөд 95.7 хувь нь тус
улсыг Оростой нэгдэхийг дэмжиж, 3.5 хувь нь Украины бүрэлдэхүүнд үлдээх
саналтай байна гэсэн урьдчилсан дүн гарчээ.

Бүх нийтийн санал асуулгын саналын хуудсанд орос, украин,
крымын татар хэлээр хоёр асуудлыг тусгасан. “Та Оросын Холбооны
субьектын эрхтэйгээр Крымыг Орост нэгтгэхийг дэмжиж байна уу?”, “Та
Крымын 1992 оны Үндсэн хуулийг сэргээн Крымыг Украины хэсэг гэсэн
статусын төлөө байна уу?” гэсэн хоёр асуудалд крымын оршин суугчид хариу
өглөө.







NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж