Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2014.03.17-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхайг танилцуулж байна. Гуравдугаар сарын 17-наас гуравдугаар сарын 23-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

ХОНЬ

Бусадтай харилцах чадвар гойд сайн байна. Тиймээс энэ үеийг ашиглаж ашигтай гэрээ контракт байгуулах ажлаа амжуулаарай. Гэр бүл, хайр дурлалын харилцаанд бага зэрэг асуудал гарна. Аливаа асуудлыг шийдэхдээ уур бухимдал бус уужуу тайвнаар хандах нь зүйтэй гэдгийг санаарай. Ажил төрлийн хувьд хэвийн байх болно. Олон нийтийг хамарсан арга хэмжээнээс татгалзах хэрэггүй.

ҮХЭР

Таны ажлын ур чадвар, бусдад үлгэр дуурайл үзүүлдэг байдал тань онцгой сайн байх болно. Энэ хэрээр хөдөлмөрийн бүтээмж сайжирч, ашиг орлого ч нэмэгдэнэ. Багийн ажил үр дүнтэй байна. Зарим нэг үхрийнхний хувьд ажиллах хүч тааруу байгаагаас шалтгаалж танд оногдох ажлын ачаалал нэмэгдэх хандлагатай. Ээдрээтэй нөхцөл байдал үүсч магадгүй тул аливаад элтгэлтэй байхыг зөвлөе. Гэр бүлдээ цаг зав зориул.

ИХЭР

Амар амгалан долоо хоног. Сэтгэл санаа тань тайван байж, гэр бүлийн, ажил дээрх уур амьсгал таатай байх болно. Хийх ёстой ажлаа хугацаанаас нь өмнө амжуулж, үүрэгт ажлаа төвөггүй гүйцэтгэж чадна. Алжаалаа тайлж, ирээдүйн үр дүнг урьдчилан таамаглахаас илүүтэй одоо хийж буй зүйлээ сэтгэлээсээ хий. Өөдрөг бай. Гэр бүлийн таагүй харилцааг эцэслэх цаг болсон гэдгийг ухаарч зарим зүйлд буулт хийгээрэй.

МЭЛХИЙ

Ажлын, амины гээд олон зүйлд санаа тавих долоо хоног. Богино хугацаанд шийдвэрлэх олон асуудалтай тулгарч, сэтгэл санаа, бие махбодийн хувьд ч ачаалалтай байх болно. Амжилттай давж гарахын тулд сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Гэр бүлийн асуудлаа ажилтайгаа хутгах хэрэггүй. Аль аль нь танд чухал учир тус тусын асуудлыг тусад нь шийд. Шийдвэр гаргахдаа зоригтой, өөртөө итгэлтэй байхыг зөвлөж байна.

АРСЛАН

Ажлын бүтээмж өндөр байх тул удирдлагуудаасаа магтаалын үг сонсоно. Ингэснээр таны өөртөө итгэх байдал сайжирч, ажилдаа хандах хандлага тань ч өөрчлөгдөнө. Түүнчлэн бусдыг татах чадвар тань сайжирч, онцгой нэгнийг олох болно. Хайр дурлалын амьдрал ч таатай байх болно. Санхүүгийн асуудалд санаа зовох шаардлагагүй.

ОХИН

Дэндүү завгүй цагийн хуваарь, шил шилээ даган хүлээсэн олон арга хэмжээ таныг залхаах болно. Ажил ихтэй таагүй байх хэдий ч дотны найзууддаа зав гаргаж, нэг үдшийг хамтдаа инээж, наргиж өнгөрүүл. Төлөвлөгөөт ажлаа хугацаанд нь амжуулахын тулд багагүй хичээх хэрэг гарна. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд гэнэтийн ашиг олох бололтой. Санхүүгийн хувьд таатай долоо хоног байх болно.

ЖИНЛҮҮР

Эрч хүч, урам зоригоор дүүрэн долоо хоног. Үүрэг даалгавар, хүнд хүчир ажил танд төвөгтэй санагдахгүй. Цагаа зөв хуваарилж чадсанаар ямар ч их ажлыг ачаалал багатай амжуулж чадна. Гэхдээ эрүүл мэнддээ онцгой анхаарахыг од эрхэс танд сануулж байна. Хэт завгүй ажил, нойр хоолоо умартан ажилласнаас болж өвдөж болзошгүй. Албан томилолтоор гадаад улсад аялж магадгүй.

ХИЛЭНЦ

Стресстэй долоо хоног байх бололтой. Овооруулж орхисон их ажлынхаа ард гарах гэж та нэлээд бухимдах бололтой юм. Цаг зав, нөөц бололцоо, эрч хүчээ дэмий зүйлд битгий үр. Удаан хугацаанд бодож төлөвлөж байсан ажил тань бүтэх магадлал өндөр байна. Хэрүүл маргаанаас хол байгаарай. Эрүүл мэнддээ анхаарч, хоол хүнсээ тохируулахын сацуу жолоо барихдаа ч болгоомжтой бай.

НУМ

Аль ч талбарт ачаалал ихтэй байх нь. Шат дараатайгаар эхнээс нь бүгдийг амжуулахыг хичээ. Ажлын хувьд хийх ёстой бүхнээ амжуулж чадвал удирдлагуудаасаа магтаал сонсч, тушаал дэвших таатай нөхцөл бүрдүүлж чадна. Эс бөгөөс цалингийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Ажлаа солихоор төлөвлөж байсан бол түр харзнахыг зөвлөе. Бизнесменүүдийн хувьд албан ажлаар гадаад улсад аялж магадгүй.

МАТАР

Бүх зүйл буруу тал руугаа эргэсэн мэт тааламжгүй үйл явдлууд ар араасаа цуварна. Ялангуяа техник, машинтай холбоотой таагүй явдал тохиох бололтой. Ажлын компьютер тань эвдэрч, хийж байсан хамаг ажил тань үгүй болох, гэрийн тань телевиз эсвэл хөргөгч шатаж, мөнгөний асуудалд орох гэх мэт. Тохиож буй аливаа азгүйтлийн өмнө өвдөг сөхрөлгүй, уурлаж бухимдахынхаа өмнө учир шалтгааныг нь олохыг хичээж, өөрөөсөө буруу хайгаарай.

ХУМХ

Тайван бус, хүлээцгүй байдал тань таныг тавгүйтүүлж мэднэ. Үйлдэл бүрээ хянахгүй бол ойр дотны хүмүүсээ гомдоож магадгүй. Зарим нэг асуудлыг шийдэж чадахгүй, эргэлзэж байгаа бол найз нөхөд, гэр бүлийнхнээсээ зөвлөгөө, тусламж хүсээрэй. Хайр дурлалын шинэ харилцаа үүсгэх магадлалтай. Гэрлэсэн хумхынхны хувьд гэр бүлийн харилцаа, уур амьсгал таатай байх болно. Санхүүгийн асуудал хэвийн байх болно.

ЗАГАС

Од эрхэс таныг бүхий л талаар ивээнэ. Ажил хэрэг амархан бүтэж, ухаан санаа тань цовоо сэргэлэн байх тул шийдвэр гаргахад хялбар байх болно. Зөн совин тань оновчтой байж, танд төдийгүй таны ойр дотныхонд эерэг нөлөө үзүүлнэ. Ажлын бүтээмж өндөр байх тул удирдлагууддаа үнэлүүлж, тэр хэрээр сэтгэл санаа өөдрөг байх болно. Санхүүгийн асуудал ч таны толгойг гашилгахгүй. Гагцхүү шаардлагагүй зардал гаргахаас татгалзаарай.

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №053

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж