
буюу өнөөдөр Монголын тамирчин Б.Ганболд гүйлтийн цанын чөлөөт
тэшилтийн 10 км зайд уралдаж, 31 дүгээр байрт шалгарлаа. Гараанаас 38 тамирчин гарч уралдсан тус уралдаанд ОХУ-ын цаначин Александр Пронков 23:59.9 минутын амжилтаар түрүүлсэн бол мөнгө, хүрэл медалийг мөн Оросын тамирчид хүртлээ. Б.Ганболдын тухайд тэргүүлэгчээс 6:26.8 минут хоцорч, 30:26.7 минутад нийт замаа туулсан байна.
Сочийн паралимпийн наадамд Монгол Улсыг төлөөлж буй цорын ганц тамирчин болох Б.Ганболд гүйлтийн цанын гурван төрөл, зайд өрсөлдөхөөр Сочийг зорьсон юм. Тэрбээр гуравдугаар сарын 10-нд сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар 14 дүгээр байрт шалгарсан бол 12-нд ойрын зайн 1000 метрийн уралдаанд 4:25.65 минутын амжилтаар 35 тамирчнаас 25 дугаарт бариалсан билээ.
Дашрамд, өвлийн паралимпийн хаалтын ёслол өнөөдөр Монголын цагаар 00:00 цагт эхэлнэ.
С.ЦЭЛМЭГ