“Бостон Селтикс” цувралыг 2:1 болгон ойртуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.08-нд нийтлэгдсэн

“Бостон Селтикс” цувралыг 2:1 болгон ойртуулав

Майамигийн талбайд хийсэн эхний хоёр тоглолтдоо хожигдсон “Бостон Селтикс” өнөөдөр “TD Garden”-даа “Майами Хит”-ийг хүлээн авч, 97:81 харьцаатай буулган авснаар цувралын харьцааг 2:1 болгон ойртууллаа. “Бостон”-ы лидерүүдийн нэг Ражон Рондо тоглолтын гуравдугаар үед гэмтэл авч, сэлгээний суудалд шилжсэн ч шийдвэрлэх үеийн эхэнд талбайдаа эргэн ирж, багийнхаа ялалтад чухал нөлөө үзүүлсэн юм. Тэрбээр тоглолтын туршид 11 оновчтой дамжуулалт өгчээ. Гэхдээ тоглолтын дөрөвдүгээр үед тэрбээр өрөөсөн гараараа тоглосон гэж болно. Рондо плей-оффын шатанд 17 оноо, 11 удаагийн оновчтой дамжуулалт, долоон удаагийн самбараас бөмбөг авалтыг дунджилж байгаа вм.
Дорнод бүсийн хагас шигшээд таарсан хоёр багийн дөрөв дэх цуврал тоглолт даваа гаригийн үдэш Бостоны талбайд болох билээ. Харин өнөөдрийн тоглолтод Кевин Гарнетт 28 оноо, 18 удаагийн самбараас бөмбөг авалтаар талбай эздийг манлайлсан бол “Майами Хит”-ийн Двейн Уейд 23 оноо, долоон удаагийн оновчтой дамжуулалт өгсөн нь тус багийнхны хувьд дээд үзүүлэлт болжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж