Б.Ганболд өнөөдөр 10 км-т уралдана

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

Б.Ганболд өнөөдөр 10 км-т уралдана

ОХУ-ын Сочи хотноо үргэлжилж буй өвлийн паралимпийн наадмын сүүлийн өдөр буюу өнөөдөр Монголын тамирчид Б.Ганболд гүйлтийн цанын чөлөөт тэшилтийн 10 км зайд уралдана. Уралдаан Монголын цагаар 14:00 цагт эхлэх бөгөөд энэ зайд 30 тамирчин гараанаас гарах ажээ. Б.Ганболд хуваарь ёсоор 14:05 цагт уралдаанаа эхлүүлэх юм.

Сочийн паралимпийн наадамд Монгол Улсыг төлөөлж буй цорын ганц тамирчин болох Б.Ганболд гүйлтийн цанын гурван төрөл, зайд өрсөлдөхөөр Сочийг зорьсон юм. Тэрбээр гуравдугаар сарын 10-нд сонгомол техникийн 20 км-ын зайн уралдаанд 1:04:01 цагийн амжилтаар 14 дүгээр байрт шалгарсан бол 12-нд ойрын зайн 1000 метрийн уралдаанд 4:25.65 минутын амжилтаар 35 тамирчнаас 25 дугаарт бариалсан билээ.

Дашрамд, өвлийн паралимпийн хаалтын ёслол өнөөдөр Монголын цагаар 00:00 цагт эхэлнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж