Путиныг шүүмжилсэн дөрвөн сайтыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2014.03.16-нд нийтлэгдсэн

Путиныг шүүмжилсэн дөрвөн сайтыг хаажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн утга агуулга бүхий мэдээ мэдээлэл байнга нийтэлдэг, Засгийн газрын эсрэг босогчидтой хамтардаг дөрвөн сайтыг хаажээ.

Ард иргэдийн санаа сэтгэлийг худал мэдээллээр үймүүлж, босогчдыг турхирсан мэдээ мэдээлэл нийтэлдэг учир эдгээр сайтуудыг олон нийтийг өдөөн турхирсан хэмээн буруутгаж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. Харин энэхүү шийдвэрийг ард иргэдийн дуу хоолойг хаан боогдуулж, цензурдэх гэсэн оролдлого хэмээн зарим шинжээчид үзэж байна.

Т.БИЛГҮҮН   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж