Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байгаа аж. 1985 онд НҮБ-ын Ассамблейгаар Хэрэглэгчийн эрхийн найман зарчмыг баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг Олон улсын хэрэглэгчийн эрхийн өдөр болгон зарласан байна. Ингэснээр улс бүр энэ өдрийг тэмдэглэх болжээ. Монгол Улсын хувьд 10 гаруй жилийн турш тэмдэглэж байгаа бөгөөд энэ удаад “Үүрэн телефоны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр” сэдвийн хүрээнд өнгөрүүлж буй аж.
Г.НАРАН