
Эмийн сангуудаар худалдаж буй халуун бууруулах, өвчин намдаах 1000 мг-тай Парацетомолыг бага насны хүүхдэд хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас сануулж байна. Халуун бууруулах, өвчин намдаах уг эмийг хэт өндөр тунгаар бага насны хүүхдэд хэрэглэснээс болж хордлогод орох, биеийн байдал хүндрэх тохиолдол гарсаар буй ажээ. Бага насны хүүхдэд хэрэглэгдэх тунгийн хэмжээ нь 125 мг байдаг тул ийнхүү хэрэглэхгүй байхыг албаныхан анхааруулж байна.
Б.МИШЭЭЛ