Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна.

2014
оны гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны
ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, жижиг голууд ёроолдоо
хүртэл хөлдсөн хэдий ч зарим томоохон гол, мөрөнд газар доорх усны
хажуугийн цутгал урсацаас шалтгаалан халиа, өрх үүсэх, голын дагууд
харз, тошин гүйх, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж
байна. Жишээлбэл: Ус судлалын харуул Дэлгэрмөрөн-Мөрөн, Эг-Хатгал,
ЭГ-Эрдэнэбулган, Идэр-Зүрх, Чулуут-Чулуут, Хойдтамир-Ихтамир,
Хүдэр-Хүдэр, Хараа-Баруунхараа, Хараа-Дархан, Туул-Алтанбулаг,
Сэлэнгэ-Тосонцэнгэл, Сэлэнгэ-Хутаг, Сэлэнгэ-Сүхбаатар, Халх-Сүмбэр,
Ховд-Мянгад, Сагсай-Буянт, Завхан-Дөрвөлжин, Түй-Богд,
Хархираа-Тариалан, Тэс-Баян-Уул орчимд мөсний зузаан өмнөх арав
хоногийнхоос 5-20 см нимгэрч, зузаарлын эрчим буурсан байна. Иймд нуурын
толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй
байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-60 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байна.
Цаашид цаг агаарын дулааралтай уялдан мөсний нягт багасаж, мөс хэврэгших
тул ард иргэдийг мөсөн дээгүүр явах болонавто тээвэр хийхээс татгалзаж,
мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг Ус судлалын сектороос анхааруулж
байна.

2014 оны 03 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

 
 Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас
орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун
өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт
голын сав газраар 7-12 градус, Онон, Улз, Халх голын сав газраар 2
градус дулаанаас 3 градус хүйтэн, Дорнод, Дарьгангын тал нутаг, Хараа,
Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 1-6 градус дулаан, Алтайн өвөр
говиор 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус дулаан байна.

Өглөө
05 цагт Улаанбаатарт: 11 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь,
агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 3 дугаар сарын 15-наас 2014 оны 3 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд
баруун зүгийн нутгаар, 16-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 17-нд зүүн
зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 15-нд баруун зүгийн нутгаар,
16-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга
шуурна. 16-наас хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир,
Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө
8-13 градус, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав
газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн
өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан,
бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж