Малчид, ард иргэдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2011.05.08-нд нийтлэгдсэн

Малчид, ард иргэдийн анхааралд

9-нд баруун зүгийн нутгаар, 10-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2011 оны 05 дугаар сарын 07-ны 20 цагаас 05 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр,  шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө

18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Хөвсгөлийн нутаг, Архангай, Булганы хойд хэсгээр 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 1 хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө Хөвсгөл, Архангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө  нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс  секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, өмнөд хэсгээр 13-18 градус, дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭН-БАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун xoiнooс секундэд 5-10 метр. Шөнөдөө  3-5 градус, өдөртөө 14-16 градус дулаан  байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зарим газраар баруунаас секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө  16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж  секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө  9-11 градус дулаан байна.

2011 оны 05-р сарын 09-нөөс 05-р сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орж, салхи секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 10-наас нутгийн баруун хагаст цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний газраас мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж