Канцлер Ангела Меркель мэдэгдэхдээ, Герман Оросын байгалийн хийнээс хамааралгүй гэснийг Passauer Neue Presse дамжуулав.

Уг сонинд ярилцлага өгөхдөө Ангела Меркель, Орос Германы байгалийн хийн 35 хувийг нийлүүлдэг бөгөөд Германыг Оросоос хамааралгүй болгож байгаа гэжээ.
Түүний хэлснээр, Орос Украины сөргөлдөөнөөс болоод Европт нийлүүлэх байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоох нь юу л бол “гэрээ хэлцлүүд байгуулагдсан, урт хугацааных ч байгаа. Оросууд өнөөг хүртэл хийг тасралтгүй нийлүүлж ирсэн” гэв.
Польшийн ерөнхий сайд Дональд Туск Оросын байгалийн хийнээс хамааралтай байгаа нь Европыг бие даалгахгүй байна гэж даваа гаригт мэдэгдсэний дараа Ангела Меркель тайлбараа өгчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР