
Цирк 2007 онд хувьчлагдаж, “АСА” цирк нэртэй болсон. Тухайлбал, цирк анх хувьчлагдаж байх үед сургуультай амьтан олон байсан. Гэтэл одоо ганц ч байхгүй болсон бөгөөд циркийн жүжигчид хавчигдаж, хөөгдөн туугдсаар бэлтгэл сургуулилтын өрөөгүй болсон. Тиймээс жүжигчид тус тусын зам мөрөө хөөн хувийн цирк байгуулан “АСА” циркд хамааралгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт Монголын нэрийг гаргасаар л яваа гэж уран бүтээлчид онцлов. Циркид одоогоор 138 жүжигчин байгаа боловч цалин авдаггүй гэдгийг "Шинэ цирк" төвийн захирал Д.Зоригт хэллээ. Тэрээр цаашид шинэчлэл хийж, цалинг шаталсан хэлбэрээр олгохоор төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн “АСА” циркэд 2007 оноос хойш уран бүтээлийн тоглолт тавигдаагүй бөгөөд түрээсийн тоглолт буюу гадны уран бүтээлчдийн тоглолт болдог гэдгийг уран бүтээлчид онцлон ярилаа. Цаашид циркийн үйл ажиллагаа нь менежментийн хувьд гурван чиглэлээр хийх гэнэ. Үүнд, Циркийн хэлбэр өөрчлөх, уран бүтээлчдийн цалинг хоёр дахин нэмэх ба циркийн нийт орлогын 30 хувийг уран бүтээлд зарцуулах чиглэлээр ажиллах ажээ.