Алтайчууд төсвөө захирах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

Алтайчууд төсвөө захирах боломжтой боллоо

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар төсөв хариуцсан байгууллагууд тухайн сардаа зарцуулсан төсвөө олон нийтэд зарлаж байх захирамж гаргалаа. Энэхүү захирамжийн дагуу сар бүрийн эхний долоо хоногийн бямба гаригт төсөв хариуцан ажилладаг салбар газрууд сар болгон иргэддээ төсвөө хэрхэн юунд зарцуулсан талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм. Учир нь, шинэчилсэн засгийн газраас хэрэгжүүлж байгаа нэгэн ажил бол төрийн албан байгууллагууд иргэддээ нээлттэй болон нээлттэй засаглалыг хөгжүүлэх явдал юм. Тиймээс ард иргэд төрийн байгууллагын төсвийг хянадаг болсноор захиргааны байгууллагууд “мөнгө иддэг” болон үр ашиггүй зүйлд зарцуулах боломжгүй болно  гэж үзжээ. Ингэснээр Говь-Алтай аймгийн төр захиргааны байгууллагууд сар бүрийн эхний долоо хоногийн бямба гаригт нэгдсэн журмаар иргэддээ төсвийнхөө мэдээллийг нээлттэй танилцуулахаар болжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж