Концерн Volkswagen энэ жилд 10 сая гаруй машин худалдахаар төлөвлөжээ. Харин уг концерн энэ үзүүлэлтийг 2018 онд нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байлаа гэж Bloomberg мэдээлжээ.
“Үйлдвэрлэлийн болон худалдааны хэмжээ өссөн мөн шинэ загваруудыг гаргаж байгаа зэргээс бид санхүүгийн том ашиг олно. Боломж их сайн байгаа учраас энэ жилд бид 10 сая гаруй машин худалдахаар төлөвлөөд байна” гэж пүрэв/III.14/ гаригт Берлинд хэвлэлийн бага хурал хийхдээ Volkswagen компанийн ерөнхий захирал Мартин Винтеркорн хэлжээ.
2015 он гэхэд компани зуу гаруй шинэ загварыг гарган танилцуулах болно гэдгийг тэр нэмж өгүүлэв. Өнгөрсөн онд Volkswagen нийтдээ 9,73 сая машин худалдсан нь өмнөх жилийнхээс нь 4,9 хувиар их байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР