Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хоол тэжээл эрүүл мэндийн олон улсын
нийгэмлэг нь хоол хүнсний өдөр тутмын хэрэглээндээ овьёосыг заавал хэрэглэх
зохистой хүнсэнд албан ёсоор оруулсан байдаг.
Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн.
В амин дэмийн агууламж нь 55%-тай байдаг нь элдэв төрлийн хавдар, үрэвсэл болон
цусны даралтаас урьдчилан сэргийлж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн
нөлөөтэй байдаг.
Илүүдэл жинтэй, элдэв төрлийн эм тарианы байнгын хамааралтай, хэт мах идэх
донтой, сэтгэл санааны өөрчлөлттэй, арьсны элдэв өвчтэй зэрэг хүмүүсийн хоолны
дэглэмд овьёосыг оруулдаг.
Овьёосонд уураг 12%-тай байгаа нь уургаа нөхөж дэглэм барьдаг хүмүүст нэн
тохиромжтой. Уураг болон ашигтай эслэгүүд нь булчингийн болон өөх тосны
тэнцвэрийг маш сайн зохицуулдаг.
Мөн эмчлэн илааршуулах ид шидээрээ гүн хордлогод орсон хүмүүст хоолондоо
хэрэглэхийг зөвлөдөг байна. Фосфор нь10%, кальци, 30% байдаг нь ясны
сийрэгжилтээс сэргийлж, хумс, үс зэргийн ургалтанд сайн нөлөөтэй байна. Тийм
учраас, тулгуур эрхтэний өвчтэй хүмүүсийн хоолны дэглэмд ч бас зүй ёсоор
бичигдэж ордог байна.
Хэрэглэх: Аяганд овьёосоо хийгээд дээр нь тараг, зөгийн балаа хийгээд сайн
хутгаж байгаад иднэ. Зарим хүмүүс урд орой нь ингэж бэлдчихээд унтвал өглөө
овьёос нь зөөлрөөд гоё.
Мөн сүүнд буцалгаж, дуртай жимсээ хольж зутан хийх гэх мэтээр дуртайгаараа
бэлтгэн идэх боломжтой.