Нефтийн ЮКОС компанийн тэргүүн асан Михаил Ходорковский Швейцарийн Санкт-Галленкантоны Рапперсвиль-Йона хотод амьдрахаар болж байгаа тухай Swissinfo мэдээлэв.
Ходорковскийн төлөөлөгч уг мэдээллийг баталсан тухай Agence France-Presse дамжуулав.
Швейцарид амьдрах орогнол Ходорковский хүссэн тухай өмнө нь бусад хэвлэлүүд мэдээлж байлаа. Одоохондоо Ходорковский гурван сарын хугацаатай Швейцараас олгосон Шенгений визтэй байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард тэрээр уг визээр Германаас Швейцарид очсон юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР