
Михиал Геразиевич Мамиашвили нь 1963 онд өнөөгийн Украин улсын Конотоп хотод төрсөн, Омск хотын Биеийн тамирын дээд сургууль төгссөн. 13 наснаасаа сонгомол барилдаанаар хичээллэж 1988 онд олимпийн наадмын аварга, тэрчлэн дэлхийн болон европийн гурван удаагийн аварга болжээ.
1995 оноос Оросын бөхийн төрлүүдийн холбооны дэд ерөнхийлөгч, 2001 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Оросын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх хорооны гишүүн, дэд ерөнхийлөгч. Хүү, гурван охинтой, дунд охин Татиана нь кино найруулагч Фёдор Бондарчуктай суужээ.
Д.ӨЛГИЙСАЙХАН