
Өмнөд Африк улсын Батлан хамгаалахын сайдын гэргий хууль бусаар хил нэвтрүүлэгчдийг хөлслөн хар тамхи наймаалсан хэргээр 12 жил хоригдох ялаар шийтгүүлжээ. Хөлсөлж байсан эмэгтэйчүүдийнх нь нэг түүний эсрэг мэдүүлэг өгснөөр Шерил Квеле хэрэгт татагдсан байна. Квелегийн эсрэг мэдүүлсэн Чармейн Моссын хэлснээр Квеле түүнийг нэг боодол ачаа Туркийн хилээр давуулах санал тавьсан ч зөвшөөрөөгүй гэнэ. Прокурорынхон тэр эмэгтэйн мэдүүлгийг үндэслэн гар утасны мессеж болон цахим шууданг шалгасны эцэст хэргийг баталсан талаар тус улсын прокурорын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Наташа Рамкиссон мэдэгджээ. Шүүхийн танхимд Моссын мэдүүлснээр Квеле тэдэнд 3500 ам.доллараас доошгүй мөнгө санал болгосон гэнэ. Өөр нэг эмэгтэй боодол ачааг хууль бусаар хил двауулахыг зөвшөөрсөн ч Бразилийн гааль дээр баригдсан аж. Хар тамхины хэргээр найман жилийн хорих ял сонссон тэрбээр өдгөө шоронд хоригдож буй гэнэ.
Хатагтай Квеле өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлсээр байсан ч пүрэв гаригт түүнийг нигер хамсаатных нь хамт ялласан байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан ӨАБНУ-ын Батлан хамгаалахын сайд Сиябонга Квелегийн эсрэг хүчнийхэн түүнийг огцрохыг шаарджээ. Тэрбээр өдгөө Өмнөд Африкийн засгийн эрхийг барьж буй намын гишүүн юм. Хэрэгтэй холбогдуулан Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Зизи Кодва ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан байна.
С.Цэлмэг
Зочин 2011-05-07 182.160.21.140
1 хороололын Цамбагаравын хажууд Халиун хувийн эмнэлгийн эзэн Эрдэнэчимэг гэдэг явдалтай авгай хүний нөхөр эргүүлж бусдын гэр бүл үймүүлэхээ болиочээНөхөр Оюунбат нь төвийн эрчим хүч түгээх сүлжээ ТӨКомпанид инженер ажилтай гэсэн авгайгаа болиулаачээЭнэ явдалтай авгайгаас нөхрөө холхон байлгаарай
Зочин 2011-05-07 202.70.36.46
Өмнөд тэр чигтээ л ийм ш дээ африк тив рүү орж ирэх хувьсгалын дохио ч юм билүү америкчууд хувьсгалыг ийм маягаар эхлүүлж байгаа ш дээ тамин ээ
zochin 2011-05-07 124.158.71.212
harah tsarainaasaa zevuun avgai bnshdee uhehdee avaad uheh yum shig saidiin ehner bolchood shunal hizgaargui yumaa manai deedsuud iimerhuu bish ch gesen arai uuruur ard tumnee hohirooj bgaadaa
Зочин 2011-05-07 202.179.20.146
uuruu l shuluun gedsendee hiigeed avaad gardag baij tegsen bol shatahgui baisan ch yum biluu said