Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Хару башёгийн тав дахь өдрийн барилдаанд манай улсын Их аварга Хакухо М.Даваажаргал, ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Озеки Какурюү М.Ананд, Азумару С.Тодбилэг, Б.Нанжид, Токитенку А.Хүчитбаатар, Кёкутэнхо Н.Цэвэгнямнар давлаа. Таван өдрийн өдрийн дараах байдлаар Их аварга Хакухо М.Даваажаргал, ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Осунаараши нар Хару башёг таван даваатай тэргүүлж байна. Тэргүүлэгчдийн эгнээнд явсан озеки Кисэносато өнөөдрийн барилдаанд Эндод, Гоэйдо Тотиозанд ялагдсан юм.
13 болон түүнээс дээш давбал ёкозуна цолны болзол сонсоод озеки Какурюү М.Ананд өнөөдрийн барилдаанд нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргилыг давлаа. Хару башёд бүхний анхаарал озеки Какурюү М.Ананд дээр байгаа. М.Ананд гурав дахь өдрийн барилдаанд Окиноүмид ялагдсанаар унах эрхгүй шахам болсон. Учир нь башёгийн сүүлийн өдрүүдийн барилдаанд аварга, озеки нартай барилдана.
Какурюү маргаашийн зургаа дахь барилдаанд дөрвөн унаа, нэг даваатай Кайсэй барилдана.
Б.БИЛЭГ