
Түүний тодорхойлсноор Яармагт баригдсан 567 айлын орон сууцны захиалгыг төрийн үйлчилгээний ТҮЦ машинаар авч эхэлсэн нь төрийн үйлчилгээг илүү шуурхай, иргэддээ чирэгдэлгүй хүргэхэд анхаарсан алхам гэнэ. Цаашид нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулна. Тэр дундаа дунд сургуулийн сурагчид автобусаар үйлчлүүлэхэд 200 төгрөг төлдөг бол оюутнууд үнэгүй шахам үйлчлүүлдэг. Ийм шударга бус үйлчилгээг үндсэнд нь хална гэх тайлбарыг хийж байна.
Иргэдийн зүгээс шатахуун түгээгүүрийн станцуудаас нефть авахад хүндрэлтэй байгаа төдийгүй зарим тохиолдолд олгохгүй байна гэх гомдлыг багагүй ирүүлэх болсон. Үүнд Ерөнхий сайд “Нефтийн нөөц боломжийн байгаа, гэхдээ Газрын тосны газрын даргаас энэ асуудлыг тодруулж асуух нь зөв” гэсэн хариулт өглөө.
Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг үүрэгт ажлаас чөлөөлснийг шүүх “Үндэслэлгүйгээр ажлаас нь халсан” гэж үзэн, ажилд нь буцаан авах ёстой хэмээн үзсэн юм. Эл асуудлын хүрээнд Засгийн газар шүүхийн шийдвэрийг хэзээ биелүүлэх гэж байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд “Би хариулт өгөх хүн нь биш” гэсэн тайлбар хийсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.