Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзлэг оношлогоонд хамруулав
Дархан сумын 12-р багийн Засаг дарга С.Алтантуяа, зохион байгуулагч н.Цахирмаа, нийгмийн ажилтан Л.Энхбаяр нар өөрийн багт амьдардаг зорилтот бүлгийн 10 эмэгтэйг эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоонд хамрууллаа.
"Очир-Т" эмнэлэгийн их эмч Б.Баттогтуур энэ үйл ажиллагаанд 2 дахь жилдээ дэмжлэг үзүүлэн ийнхүү эмэгтэйчүүдийг өөрийн эмнэлэгтээ үнэ төлбөргүй үзлэгт хамруулсан нь энэ юм. Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүдээс 1 нь умайн хүзүүний хоргүй хавдартай, 4 эмэгтэй умайн хүзүүний хавдрын шинжилгээ өгөх шаардлагатай гэж оношлогджээ.
Эх сурвалж: http://darkhantimes.com