хорооллынхон хөнгөлөлттэй зээлээр цэвэр,
бохирт холбогдох боломжтой боллоо
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж дууссан
“Мон-2301” төслөөр гэр хороололд 35.4 км урт цэвэр усны шугам
татаж дууссан. Гудамжныхаа ойролцоо шугамнаас цэвэр усны шугам татаж, хашаандаа
оруулахад тухайн өрх зардлаа өөрөө гаргана. Харин гудамж руу
нь шугам оруулах зардлыг төр хариуцах юм байна. Төслийн шугамаар Рашаантын
Нэгдүгээр гудамж, Уртын голын нэгдүгээр гудамжны давхар
гудамжтай айл өрхийг цэвэр, бохир устай
холбосон байна. Ингэснээр дээрх айлууд орон сууцны айлаас дутахгүй цэвэр усаа дамжуулах шугамнаас авч, бохирын шугаманд
холбогдож байгаа юм. Дээрх цэвэр, бохир усанд холбогдсон айл өрхийг “Жишиг гудамж”
болгохоор төлөвлөжээ.
МОН-2301” төслөөр Шанд багийн 17-р
сургуулийн урд талын замаас эхэлж төв зам дагуу гэр
хорооллын эцэс хүртэл “Наран” цогцолбор сургууль дагуу цэвэр, бохир усны төв шугам явж байгаа. Энэ төв шугамаа дагаад айлууд хашаандаа цэвэр, бохир усны шугам
оруулахад “МОН-2301” төслөөс хөнгөлөлттэй зээл олгохыг зөвшөөрсөн байгаа. Төв шугамнаас хол байгаа айлуудад гудамжинд оруулах зардлыг нь төр хариуцъя, хашаандаа оруулах зардлыг нь
шийдэхэд Европын Сэргээн босголтын банк хамтарч ажиллахад бэлэн гэдгээ
илэрхийлснийг аймгийн Засаг дарга танилцуулсан.
2014 оны орон нутгийн төсөвт гэр хорооллын айл
өрхийг цэвэр усаар хангахад 2 тэрбум төгрөг зориулахаар баталсан байгаа. Үүнээс эхний ээлжинд зураг, төслөө гаргаад, батлагдсан хөрөнгийн дагуу цэвэр усны шугам татах ажлын тендерийг зарлаж
явуулахыг хугацаа алдалгүй хийхийг Засаг даргын зөвлөлийн гишүүд онцоллоо. Энэ хаврын бүтээн байгуулалтанд гэр хорооллыг цэвэр усаар хангах ажил
нэмэгдэж, Сүхбаатар аймгийн
Баруун-Урт хотын гэр хорооллын айлууд шиг цэвэр, бохир усанд манай аймгийн гэр
хорооллынхон эхнээсээ холбогдох юм байна.
Эх сурвалж: www.erdenet.mn