
Энэхүү башё эхлэхээс өмнө анхаарал татсан сумоч бол озэки Какурюү М.Ананд байсан. Түүнд Харү башёд 13 болон түүнээс дээш давсан тохиолдолд ёкозуна цол олгох болзол тавьсан. Гэвч тэрээр дөрвөн өдрийн дараах байдлаар гурван даваа, нэг унаатай боллоо. Какирюү Ананд тэмцээний гурав дахь өдөр /03.11/ Окиноүмид ялагдсанаар цааш унах эрхгүй болоод байна.
Тэмцээний гурав дахь /03.11/ 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын 29 насны төрсөн өдөр тохиосон бол өчигдөр/03.12/ Кёкүтэнхо Н.Цэвэгням 872 дахь ялалтаа байгуулж, их аварга Тайхогийн амжилттай зэрэгцэж ирлээ.
Тэмцээний тав дахь өдөр буюу өнөөдөр Хакухо М.Даваажаргал Тоёоношиматай, Харүмафүжи Окиноүмитэй оноолт таарчээ. Какурюү Тамаваши Б.Мөнх-Оргилтой, Кисэносато Эндотой барилдах аж.