Хүнлэг сэтгэлтэй Роналду

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Хүнлэг сэтгэлтэй Роналду

Дэлхийн хамгийн
баян х
өлбөмбөгч Криштиан Роналду хүнд өвчний улмаас шаналж буй 10
сартай бяцхан х
үүгийн эмчилгээний зардлыг хувиасаа төлөхөөр амлажээ. Хөлбөмбөгийн цалин, арилжааны
чанартай элдэв гэрээ, зар сурталчилгааны орлого гээд жилд хэдэн
зуун сая ам.доллар олдог тэрбээр 148 сая
еврогийн орлогоор саяхан Goal.com-оос зарласан дэлхийн хамгийн баян х
өлбөмбөгчдийн жагсаалтыг тэргүүлсэн билээ.

Мэргэжлийн хөлбөмбөгчийн карьераа амжилттай үргэлжлүүлж, цаг наргүй бэлтгэл, тэмцээн,
уралдааны хажуугаар
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн элчээр ажиллаж, хүмүүнлэгийн олон арга хэмжээнд оролцдог тэрбээр энэ удаад Испанийн Толедо
мужийн х
үүд туслахаар болсон байна.
Тэр азтай х
үүг Эрик Ортиз Круз гэдэг. Мэдрэлийн системийн удамшлын өвчтэй тэрбээр өдөрт 30-аад удаа татаж унадаг,
биеийн байдал х
үнд, байнгын эмчийн хяналт, асаргаа сувилгаанд байдаг гэнэ. Бяцхан хүүг аврах цорын ганц арга нь
мэс засал аж. Гэтэл мэс заслын
өмнөх оношилгоо,
эмчилгээ
үнэ гэхэд л 6000 евро, харин мэс засал 60 мянган еврогийн өртөгтэй тул хүүгийн гэр бүлийнхэн тэр их хэмжээний төлбөрийг төлж чадахгүй хүнд байдалд ороод байжээ. Бяцхан хүүд туслахаар хотын
удирдлагууд х
үмүүнлэгийн аян өрнүүлэхээр шийдсэн бөгөөд эхлээд Роналдуд хандаж, хөлбөмбөгийн гутал, эсвэл өмсгөлөө хандивлаж, дуудлага
худалдаанд оруулж
өгөхийг хүссэн гэнэ. Харин Роналду хүүд туслах саналыг
уриалгахнаар х
үлээн авснаар барахгүй эмчилгээний бүх зардлыг хувиасаа гаргахаар
болжээ.


Роналду өмнө нь “Алтан бөмбөг” шагнал гардсаныхаа дараа
Испанийн цусны
өвчтэй хүүхдүүдтэй хамт нэг өдрийг өнгөрүүлж, тэдэнд сэтгэлийн дэм
хайрлаж байсан удаатай.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж