
гэдгийг энэ жил гэнэт ухаарчихсан юм биш л дээ. Олон жилийн турш ярьсан
ганц том сэдэв маань. Гол нь өнцгөө харж чадахгүй удаад байгаа болохоос
эдийн засгаа үйлдвэржүүлэх бага, сага ажил хийгдэж буйг үгүйсгэхгүй.
чухам юунаас эхлэх, яаж эдийн засгийн түлхэх хүч болгох нь бүх зүйлийг
Монголд үйлдвэрлэнэ гэсэн үг биш юм. Үйлдвэржилтийг дэмжих нь ямар ч
хамаагүй зүйлийг дотооддоо оёж, шидэж, тарьж ургуулж, угсарч эвлүүлэхийн
тухай яриагүй байх. Болсон болоогүй, хэрэгцээтэй, хэрэгцээгүй төсөл
болгонд мөнгө өгөх нь боломжгүй асуудал. Экспортыг дэмжих, импортыг орлох
үйлдвэржилтийг хөгжүүлнэ гэдэг маань чаддаг юмаа сайн хийе, сайжруулъя,
байгаа нөөцөө ашиглаж гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэгдүүлье
гэсэн санаа болов уу.
Элсэн чихэр, цагаан будааг Монголд тарих
ямар ч боломжгүй. Төмс, лууван, манжин, буудайныхаа чанарт анхаарах
ёстой. Хятад шиг ажиллах хямд хүч, Япон шиг технологи, Орос туршлага,
Герман чанар бидэнд байхгүй. Монголд дотоодод нефть үйлдвэрлээд Оросыг
гүйцэх үү. Гар утас, машин угсраад дэлхийн зах зээлд солонгос,
япончуудтай өрсөлдөж чадах уу. Эм тариа үйлдвэрлэж гадагшаа экспортлоно
гэвэл хошин шог болно. Түүнийхээ оронд баялгаа мөнгө болгоё. Нүүрсээ
угаая, уранаа ашиглая, занарын тосоо боловсруулья, газрын ховор
элементээ заръя. Ингэж үйлдвэржилтийг дэмжиж, эдийн засгийнхаа тулах
хүчийг тодорхойлох учиртай болохоос тооны бэлгэ дэмбэрэл, утга учрыг нь
чухалчлаад /888/ байвал хий дэмий мөнгө үрсэн ажил төдийхөн болчихгүй
гэх газаргүй.
Үйлдвэржилтийг дэмжих төслийн шалгаруулалтад ямар
ямар компани шалгарсан талаарх мэдээллийг Хөгжлийн банк цахим хуудсандаа
нийтэлжээ. Эдийн засгийн яаманд нийтдээ 1151 төсөл ирснээс 888-ыг нь
санхүүжүүлэхээр импортыг орлох, экспортыг дэмжих, бусад хэмээн гурав
хуваасан талаараа Эдийн засгийн хөгжлийн сайд өнгөрсөн долоо хоногт
мэдэгдсэн. Ямар шалтгаанаар 888 төслийг онцолсноо тайлбарлаагүй ч ямар
байсан найм гэдэг тоонд их учир байгаа бололтой. Шалгарсан төслүүдийг
санхүүжүүлэх зээлийн хүү есөөс хэтрэхгүй гэх бөгөөд есөөс доош чухам хэд
вэ гэдэг одоогоор бүдэг бүрхэг.
Төсөл нь шалгарсан 888
компанийн жагсаалтыг харж байхад их наядаасаа дэмжээд өгвөл эдийн
засгийн үр ашигтай төсөл олон харагдсан. Зэс, ган, ноос ноолуур,
нүүрсний үйлдвэржилт Монголын хөгжлийг тулах цэг гэдэг нь маргах аргагүй
үнэн.
Нөгөөтэйгүүр тоон дотор юун үсэг цохиж явна вэ гэмээр
төслүүд ч цөөнгүй байна. Монголоос гоймон худалдан авах импортлогч хэр
болон байх бол. Электроникийн зах зээлд манайх шиг туршлага муутай улс
шинэ тоглогч болж чадахгүй нь тодорхой. Шүлхийнхээ вакциныг үйлдвэрлэж
чадахгүй Хятадаас гуйж, түүж худалдан авч буй атлаа малын эм үйлдвэрлэж
экспортод гаргана гэдэг есөн шөнө хоосон хонохын үлгэр биш үү. Бас дээр
нь гоймон, эсгий шаахай экспортолно л гэнэ шүү. Чацарганын маш олон
компани төсөлд хамрагдсан байна лээ. Чацаргана бол Увс аймгийнхны гол
брэнд гэвэл маргах хүн үгүй.
Элсэн чихрийг монголчууд өөрсдөө
үйлдвэрлэх юм байх. Хэдэн жилийн өмнө Монголд чихрийн манжин
тарьж туршаад бүтэлгүйтсэн тохиолдол бий. Чихрийнх биш өөр манжин
ургачихсан юм даг уудаа, янз нь. Гэтэл импортыг орлох төслүүдийн дунд
элсэн чихэр Монголд үйлдвэрлэнэ гэсэн төсөл тууж явах жишээний.
Манжингаа гаднаас оруулж ирээд, дотооддоо боловсруулах юм гэсэн. Олон дамжлага, хөрөнгө мөнгө болж байхаар шууд элсэн чихрээ импортолсон
шулуухан шүү дээ. Эдийн засгийн үр ашгийг нь тооцвол энэ нэг их хол явж
гавихгүй, жаахан мөнгө угаах санаатай л төсөл шиг санагдсан.
Зөгийн
бал, гутал, явган замын хавтан, ган бөмбөлөг, гар нүүрийн алчуур, био
саван, өнгөт тоосго, наамал модон эдлэл, тавилга, шил шаазан зэргийг
дотооддоо үйлдвэрлэж болж байна. Харин хүнд даацын дугуй, автобус
үйлдвэрлэнэ гэж битгий дэвхцээрэй дээ. Хятадууд хүртэл япон шиг чанартай
дугуй үйлдвэрлэж чадахгүй байхад ийм эрээвэр, хураавар төсөл болгонд
мөнгө зарцуулж байснаас эдийн засгийн гол чухал төслүүдээ их наядаараа
санхүүжүүлсэн нь дээр болов уу. Наймын тоонд гол бэлгэдэл байгаа юм бол
888 эрээвэр хураавар бүхнийг санхүүжүүлж байхаар 88 чухал төслийг
хөрөнгө оруулалт сайн хийвэл эдийн засгийн үр ашиг нь илүү байхыг
үгүйсгэхгүй. Их наядын эцсийн зорилго нь үйлдвэржилт мөн юм бол ийм олон
эрээвэр хураавар бүхнийг санхүүжүүлэх шаардлага байна уу.
Гурван төрлийн төсөлд ямар ямар компани шалгарсныг ЭНД дарж дэлгэрэнгүй байдлаар үзнэ үү.