
38 настай Анжелина Жоли “Entertainment Weekly”–д өгсөн ярилцлагандаа “Надад хийлгэх ёстой өөр хагалгаа бий. Би олон гайхалтай хүний зөвлөсний дагуу энэ хагалгааг хийлгэхээр шийдсэн. Өмнөх хагалгааны дараа би сайн эмч нарын ачаар сайхан тэнхэрч, ажилдаа хурдан эргэн орох боломж тохиосон нь их аз завшаантай хэрэг” хэмээн ярьсан байна.
Жолийн ээж өндгөвчний хорт хавдартай 10 жилийн турш тэмцсэн боловч 56 насандаа таалал төгссөн аж.
Б.АНХТУЯА