Сайн хэлэлцээр хийгч болох алхам

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Сайн хэлэлцээр хийгч болох алхам

"Ялалт-ялалт"
гэсэн зарчим хэлэлцээр хийх зарчимд хамгийн нийтлэг ашиглагддаг философи юм.
Түүнчлэн тодорхой хэмжээний үр дүнтэй байдаг.

"Ихэнх хүмүүс ямар ч хэлэлцээрт хоёр тал “ялалт-ялалт”гэсэн аз жаргалтай
байх төгсгөл бүхий зорилготой байхыг хүсдэг. “ хэмээн Бизнес Бриллиант номын
зохиогч Левайс Шиф хэлсэн байдаг.





Энэхүү номонд өндөр үнэ цэнэ бүхий зохион байгуулагчид болон тэдний зан төлөв
хандлага дундаж давхаргынхнаас юугаараа ялгардаг болохыг судлан бичсэн байдаг.
Шиф бол Бизнес эрхлэгчдийн зөвлөлийн тэргүүн бөгөөд дундаж давхаргынхан
ялалт-ялалт шийдлийг хамгийн сайн гэж үздэг болохыг нээсэн байдаг. Харин үнэ
цэнийг бүтээгчид бол тэгдэггүй.

Ялалт-ялалт гэсэн хандлага бол мэргэжлийн хэлэлцээр хийгчдийн нэрлэдгээр бол
“хамгийн бага ашиг сонирхлын” зарчим юм. Шиф “Ямар ч харилцаанд, нэн ялангуяа
бизнесийн харилцаанд хамгийн бага ашиг сонирхолтойгоор оролцох нь хэлэлцээрийн
нөхцөл байдлыг бий болгох хамгийн хүчирхэг аргын нэг юм” гэж хэлсэн байдаг.
Хамгийн бага байх зүйл нь таны ашиг сонирхол, хамгийн хүчтэй байх зүйл нь таны
хөшүүрэг юм.





Г. Ричард Шелл “Давуу талаараа хэлэлцээр хийх нь: Ухаалаг хүмүүстэй хэлэлцээр хийх
стратеги” хэмээх шилдэг борлуулалттай номондоо “Алдах юм хамгийн багатай,
хэлэлцээр хийх зүйлгүй тал нь хамгийн их зүйлийг шаардаж болно. Бүх хүчин
зүйлсийг хойш нь тавиад хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэдэг бол
хэлэлцээрийг өөрт ашигтай болгох хамгийн шилдэг баталгаа юм." Гэсэн
байдаг.

Бизнес Бриллиант номондоо Шиф хамгийн бага ашиг сонирхлын дүрмээр бол “Зуу зуун
номонд хэлэлцээрийн тухай болон янз бүрийн стратегийн тухай дурдсан байдаг.
Ихэнх нь хэлэлцээрт бэлтгэх гурван  чухал алхам бол “ бага зүйлээр
ялалт-ялалт гэсэн зарчимд хүргэх явдал” гэсэн байдаг .
 

  • Тусгай зорилго буюу зорилго
    тодорхойлох
  • Нөгөө талаа бүрэн судалж,
    хэлэлцээр хийх байр сууриа тодорхойлох
  • Ялах байр суурийг тодорхойлох

Хэлэлцээрийн
номлогч Майкл Доналдсан бидний хүсч, ялахыг хүсдэг 3 алхмыг тодорхойлсон байна.
Та зорилго тодорхойлж, хүсч байгаа зүйлээ тодорхойлж, хаана байхаа тодорхойл.”
Гэсэн байна. 
Энэ үзэл бодлын аль нь ч хэлэлцээрийн хувьд шинэ зүйл биш бөгөөд ихэнх нь
шулуухан сонсогддог. Фенсилваний их сургуулийн Вартон сургуулийн профессор
дараах гурван учир шалтгааныг санал болгосон байдаг:

  • Тэд маш даруухан зорилго
    тавьдаг.
  • Тэд бүтэлгүйтэхэд ч бэлэн
    байдаг.
  • Тэд хүсэл эрмэлзлэлээр дутмаг
    байдаг.

Эх сурвалж: http://biznetwork.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж