
Яг одоо чингис зочид буудлын 1 давхарт үзэсгэлэн явагдаж байгаа бөгөөд 2014 оны 03 сарын 13,14-нд тус бүр 10-17 цагийн хооронд үргэлжилнэ. Монгол улсад болон олон улсад үйл ажиллагаа явуулагч томоохон аж ахуй нэгжүүдийн шилдэг техник технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байгаа бөгөөд уул уурхайн салбарт ажиллагсад болон уул уурхайн салбарыг сонирхон судлагчид та бүхнийг тус үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг уриж байгаа аж. Уул уурхайн салбарын бизнес эрхлэгч, уул уурхайн инженер, хангамжийн ажилтан, судлаач, уул уурхайн салбарыг сонирхогч та бүхэн тавтай морилоорой.