“Miner and Supplier” үзэсгэлэн нээлттэй явагдаж байна

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

“Miner and Supplier” үзэсгэлэн нээлттэй явагдаж байна

Уул уурхайн календарын чухал эвэнтүүдийн нэг нь “Miner & Supplier 2014”  уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум, үзэсгэлэн дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Монголд зохиогдож байгаа уул уурхайн олон арга хэмжээнүүд дундаас зөвхөн уул уурхайн ханган нийлүүлэлт, худалдан авалтын шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг онилж татан оролцуулдаг нь “Miner and Supplier”-ийн гол онцлог юм.

Яг одоо чингис зочид буудлын 1 давхарт үзэсгэлэн явагдаж байгаа бөгөөд 2014 оны 03 сарын 13, 14-нд тус бүр 10-17 цагийн хооронд үргэлжилнэ. Монгол улсад болон олон улсад үйл ажиллагаа явуулагч томоохон аж ахуй нэгжүүдийн шилдэг техник технологи, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн болж байгаа бөгөөд уул уурхайн салбарт ажиллагсад болон уул уурхайн салбарыг сонирхон судлагчид та бүхнийг тус үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг уриж байгаа аж. Уул уурхайн салбарын бизнес эрхлэгч, уул уурхайн инженер, хангамжийн ажилтан, судлаач, уул уурхайн салбарыг сонирхогч та бүхэн тавтай морилоорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж