
Анх монголын тайзнаа “Нора” жүжиг тавигдаж байхад Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд Нора хатагтайн дүрийг бүтээж байсан бол Хельмерийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва нар тоглож байсан юм.
Энэ удаад “Нора” жүжгийн гол дүрийн төлөө олон залуу жүжигчид өөрсдийн авьяас чадвараа сорьж байгаа бөгөөд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдын бүтээж байсан Норагийн дүрд залуу жүжигчин Н.Баярмаа, Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг нар өрсөлдөж байна.
Э.ТЭКҮ