
АНУ-ын Нью-Йорк хотын латин хороололд өчигдөр /III.12/хий алдагдсанаас үүдэн хүчтэй дэлбэрэлт болж, хоёр барилга нурсан том осол гарчээ. Үүний улмаас гурван хүн амь үрэгдэж, есөн хүн ор сураггүй болж, 64 хүн гэмтэж бэртсэн байна. Дэлбэрэлтийн улмаас Парк өргөн чөлөөний гал тэрэгний үйлчилгээний “Grand Central Terminal”буудлыг түр хугацаагаар хаажээ. Нью-Йорк хотын Парк өргөн чөлөөний 116-р гудамжны ойролцоо болсон ослоос үүссэн галыг унтраахаар 250 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Түүнчлэн дэлбэрэлтийн дараа ойролцоох газруудад хагарсан шил, барилгын нуранги ихээр тархаж, нурсан барилгуудын ойролцоох барилгуудад ч ан цав үүсчээ.
Нью-Йорк хотын дарга Билл де Бласиогийн хэвлэлийн бага хурлын үеэр хийсэн мэдэгдэлд дэлбэрэлт болохоос 15 минутын өмнө “Con Edison” компаниасхий алдагдаж буйг анхааруулсан аж.
Б.АНХТУЯА