
Хамгийн сонирхолтой нь тус клубын залуус ямар ч ивээн тэтгэгч буюу санхүүжүүлэгчгүйгээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн зохион байгуулж байгаа аж. Тус тэмцээн нь гуравдугаар сарын 15-нд 14.00 цагаас Улаанбаатар чуулгат болох юм.
Мөн бүжиг сонирхогчиддоо дуулгахад “UB dance” клубын залуус ирэх аравдугаар сард бүжгийн спортын “Golden cup” тэмцээн болон телевизийн томоохон бүжгийн шоу зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна. Уг шоу болон бүжгийн спортын тэмцээнд бүх насны, бүх төрлөөр хичээлэлдэг залуус өөрсдийн чансаагаа сорих боломжтой.
Харин тун удахгүй дөрөвдүгээр сард бяцхан нугараачдын тэмцээн болон томоохон “Hip hop dance festival” хийхээр зэхжээ. Хөл хөдөлгөөн ихтэй таван жилийн ойг бүжиг сонирхогч залуусыгаа хамтдаа тэмдэглэхийг тэд мөн аминчлан хүссэн юм шүү.
