НҮБ-ын хуралд Ерөнхий сайд үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

НҮБ-ын хуралд Ерөнхий сайд үг хэллээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-ын Ази, Номхон далайн орнуудын бүсийн 32 дугаар хурал энэ сарын 10-нд Улаанбаатар хотноо эхэлсэн. Гурван өдөр үргэлжилж буй энэхүү хуралд өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож,  үг хэллээ.

Мөн НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал өнөөдөр 14.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах юм байна.

НҮБ-ын ХХААБ-ын Ази, Номхон далайн орнуудийн бүсийн 32 дугаар бага хуралд далайн бүсийн 40 орны төлөөлөгч, түүний дотор хүнс, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын асуудал хариуцсан сайд, дэд сайд нар оролцож, санал бодлоо солилцож байгаа юм. Бага хурал маргааш өндөрлөх бөгөөд хурлаар хэлэлцсэн тайлан, илтгэлийг дүгнэх юм байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж