Шатрын оюутны УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Шатрын оюутны УАШТ эхэллээ

Монголын Оюутны аварга шалгаруулах 2014 оны спортын тэмцээнүүд үргэлжилж байна.

Шатрын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Зууны шатар” клубт эхэллээ. Энэхүү тэмцээнд их мастер Ц.Батчулуун, олон улсын мастер Г.Мөнхгал, Ц.Мөнхчулуун, Б.Мөнгөнтуул, Д.Янжиндулам нарын тэргүүтэй 16 сургуулийн эмэгтэй 30, эрэгтэй 37 тамирчин өрсөлдөж байна. Швейцарь системээр долоон өрөг тоглох бөгөөд тэмцээн бямба гаригт/03.15/ өндөрлөнө. Ангилал тус бүрт эхний дөрвөн байрт шалгарсан шатарчид Польш улсын Катовице хотноо ирэх наймдугаар сарын 18-24-ны хооронд болох “Дэлхийн оюутны аварга шалгаруулах -2014” тэмцээнд оролцох эрх авах юм. Саяхан Монголын оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар “Зууны шатар” клубын тамирчин ФМ Сэрээнэнгийн Ган-Од (Завхан аймаг, “Голомт” банк) шинээр томилогджээ.

Тэмцээний хуваарийг танилцуулья:

Гуравдугаар сарын 14: Пүрэв

 09.50-10.00 Нээлтийн ажиллагаа
10.00-12.00 1-р өрөг 1-р өрөг
13.00-15.00 2-р өрөг 2-р өрөг
15.15-17.15 3-р өрөг 3-р өрөг

Гуравдугаар сарын 15: Баасан

10.00-12.00 4-р өрөг 4-р өрөг
13.00-15.00 5-р өрөг 5-р өрөг
15.15-17.15 6-р өрөг 6-р өрөг


Гуравдугаар сарын 16: Бямба

10.00-12.00 7-р өрөг 7-р өрөг
12.00 Хаалтын ажиллагаа

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж