
Өчигдөр буюу гуравдугаар сарын 12-ны өдөр хийн гар бууны дөрвөн дасгалд манай зургаан залуу буудагч өрсөлдсөн. Спортын мастер Г.Буянбаатар Азийн аварга болсон бол Дархан-Уул аймгийн тамирчин Спортын дэд мастер О.Төгөлдөр зургадугаар байрт шалгарлаа. Мөн Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Булган аймгийн тамирчин Спортын мастер Ш.Буянзаяа нар багийн дүнгээр хүрэл медаль авлаа.
Залуучуудын ХГ-4 дасгалд “Аварга” клубын тамирчин Спортын дэд мастер Н.Шинэмөрөн дөрөвдүгээр байр эзэлж, Н.Шинэмөрөн, Техникийн спортын төвийн нэгдүгээр ззргийн тамирчин Б.Туул, Булган аймгийн тамирчин Спортын мастер М.Буянхишиг нар багийн дүнгээр мөн хүрэл медаль хүртлээ.
2014 оны буудлагын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай арван тамирчин өрсөлдөж, ганцаарчилсан болон багийн төрөлд 14 медаль хүртээд байна. Кувейт улсад болж буй энэ удаагийн тивийн аваргаас шинэ Азийн аваргатай, 2014 оны Нанжинь хотноо болох олимпод оролцох эрхтэй эх орондоо ирэхээр боллоо. Өнөөдөр /III.13/ буудлагын холимог багийн тэмцээнээр Азийн аварга үргэлжилнэ.

