Цагийн ажлын яармаг эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Цагийн ажлын яармаг эхэлнэ

Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор яармагийг өнөөдөр  зохион байгуулна. Уг яармаг нь Монголд анх удаа  болж буй “Цагийн ажил”-д зуучлах яармаг юм  байна. Хөдөлмөрийн яармагт 15-20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучуудыг шууд ажилд авах ажээ. Хөдөлмөрийн яармагт оюутнуудаас гадна ажлын бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой ажээ. Хөдөлмөрийн яармаг 12 цагт эхэлнэ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж