Үйлдвэржилтийг дэмжих төслийн шалгаруулалтад ямар ямар компани шалгарсан талаарх мэдээллийг Хөгжлийн банк цахим хуудсандаа нийтэлжээ. Экспортыг дэмжиж, импортыг орлох зориулалттай үйлдвэрлэлийг дэмжихээр Засгийн газраас нэг их наяд төгрөгийг энэ онд зарцуулахаа зарлаж, улмаар төсөл хүлээн авах хугацаа өнгөрсөн нэгдүгээр сарын 17-нд дуусгавар болсон билээ. Тэгвэл төсөл нь шалгарсан 888 компанийн жагсаалтыг Засгийн газраас гаргасан байна. Шалгарсан төслүүдийг үйлдвэржилтийг дэмжих экспортыг нэмэгдүүлэх, үйлдвэржилтийг дэмжих импортыг орлох, экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн бус төслүүд хэмээн гурав ангилж гаргажээ.
Гурван төрлийн төсөлд ямар ямар компани шалгарсныг ЭНД дарж дэлгэрэнгүй байдлаар үзнэ үү.