Цолмон гаригт глория гэх дэлхийн үзэгдэл анх удаа илрэв

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Цолмон гаригт глория гэх дэлхийн үзэгдэл анх удаа илрэв

Дэлхийн агаар мандалд өмнө нь  ажиглагдаж байсан глория гэх үзэгдлийг манай дэлхийгээс гадна  анх удаагаа зургийг нь авчээ. Бидэнд хамгийн ойр Цолмон гаригийн  тойрог замд эргэлдэх «Венера-Экспресс» аппаратаас уг зургийг авч чаджээ. Солонго ба глория нь үүлэн дундах усны дусалд гэрлийн ойлт ямар байснаас үүсдэг.

Дэлхийд бол тэр үзэгдэл нар үүл хоёрын дунд байх бөгөөд уул болон онгоцноос харагддаг Өнгөт цагирагууд нь ажиглагч биетийн сүүдрийн орчинд харагддаг байна. Үүлний дуслууд нь тойрог маягаар нэгэн ижил хэмжээтэй байдаг аж. 2011 оны долдугаар сарын 11-нд Цолмон гаригийн агаар мандлын 6000 км-ийн өндөрт зурагт буудсан глория нь агаар мандлын хүхрийн хүчлийн дуслаас үүсчээ.

Зураглалыг судлаад  үүлэн дэх дуслууд нь 1,2 микроны хэмжээтэй гэж тооцоолсон ба тэр нь хүний үсний бүдүүнээс 15 дахин бага болж байна. Өнгөт цагирагууд нь Цолмонгийн агаар мандалд хүхрийн хүчлээс гадна өөр нэг үл мэдэгдэх хий байж хэт ягаан туяаг уусгаж байна гэдгийг харуулж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж