Даатгалгүй пуужин, хиймэл дагуулын хөөргөлт 20 тэрбумын гарз гаргав

Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

Даатгалгүй пуужин, хиймэл дагуулын хөөргөлт 20 тэрбумын гарз гаргав

Даатгалгүй сансрын аппаратуудын амжилтгүй хөөргөлтийн улмаас Оросын төсөвт 20 тэрбум рублийн хохирол учирчээ. Оросын  нисэх болон сансрын даатгалын эвслээс Кремлийн хяналт шалгалтын комисст  тайлан хүргүүлэхдээ энэ тухай мэдээлжээ.

Тэнд тэмдэглэснээр сүүлийн дөрвөн  жил сансарт 100  пуужин хөөргөснөөс  зургаа нь осолджээ. Тэдний тав нь ямар нэгэн даатгалгүй байжээ.

Даатгалын зах зээлийн мэргэжилтнүүдийн хэлснээр сансрын аппаратыг тойрог замд ашиглахад даатгал нь 16-25 хувийн хооронд байдаг гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж