
Тиймээс Сүхбаатар дүүргийн нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй түлээ нүүрсний худалдаа эрхэлж байгаа 46 иргэнийг хүлээн авч уулзан, цаашид авах арга хэмжээний талаар харилцан ярилцаж, хороо тус бүрт төвлөрсөн цэг байгуулж, иргэд хоорондоо хоршиж, нэгдмэл нэг санаатай ажиллах, цэвэрлэгээ үйлчилгээг хамтран хийж байх талаар нэгдсэн нэг шийдэлд хүрчээ. Тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 32-ын авто зам дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан түлээ, нүүрс болон машины тос, тосолгооны материал худалдаалдаг 20 ТҮЦ, контейнорын эздэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх “Албан шаардлага” өгчээ. Одоогийн байдлаар гурван ТҮЦ-ийг буулгаад байгаа аж.
Д.ЦЭЭНЭ