Хуучирсан мэдээ: 2014.03.13-нд нийтлэгдсэн

"Бөөр хамгаалах дэлхийн өдөр" өнөөдөр тохиож байна. Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригийг дэлхий даяар “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Олон улсын бөөр судлаачдын нийгэмлэгээс анхлан санаачилсан эл өдрийг дэлхий нийт 2006 оноос, харин манай улс 2009 оноос тэмдэглэх болжээ. Бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилготой эл өдрийг  тохиолдуулан Улсын Клиникийн төв эмнэлэгт бөөрний өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулна гэж ЭМЯ-наас мэдээлж байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж